2024 ОНЫ 05 САРЫН 04, БЯМБА ГАРИГ

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

💁‍♀️Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдээс санал, хүсэлт хүлээн авч ажиллаж байна.
2023/10/20
👧👧Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охид бидний ирээдүй" сэдэвт сургалт, нөлөөлөл, хэлэлцүүлгийн олон талт үйл ажиллагааг:
📌охидын өмнө тулгамдаж буй асуудлыг илрүүлэх,
📌хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд танилцуулах,
📌хүүхэд хамгааллын төсөлд тусгуулах, 
📌тэднийг эрүүл мэнд, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  зохион байгууллаа.
📣Тус үйл ажиллагаанд:
- Өсвөр үеийн кабинетын их эмч, Клиникийн профессор, нийгмийн эрүүл мэндийн магистр, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч П.Баярмаа;
- Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Батчимэг 
- Аз жаргал төвийн багш Д.Гантуяа 
- ГБХЗХГ-ын мэргэжилтэн Н.Алтантуяа 
- Цагдаагийн газрын мэргэжилтэн Г.Тэмүүжин нар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаа.
Мөн ЕБС-ын төлөөлөл сурагчид, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежийн оюутнууд, нийт 50 гаруй охид хамрагдлаа.🫶🫶🫶
#охидоохамгаалъя
#тэднийг_байгаагаар_нь_хүлээн_зөвшөөрье
2023/10/11
“ДЭЛХИЙН САНСРЫН 7 ХОНОГ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА…🚀🚀🚀
🌎🌙🌟🌞 Сансар огторгуйгаар дамжуулан шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй World Space Week арга хэмжээний үеэр өсвөр үе, залуучуудад зориулан:
👍Сансрын нисгэгчийн тест
👍Цаасан пуужин хийх, хөөргөх
👍Бяцхан сэнс хийх туршилт
👍Робот угсралт тест
👍Хөгжөөнт тоглоом зэрэг сонирхолтой хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар-н Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх Unitel Hub төв.
🚀 Сансар огторгуйгаар хамтдаа…
2023/10/05
📣Хууль зүй, дотоод хэргийн яам; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл; Asian Development Bank Mongolia; Japan Fund for Poverty Reduction (JFPR); Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар; Цагдаагийн Ерөнхий Газар -с “ХАМТАРСАН БАГ”-ийн ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Сургалтын зорилго:  
✅ Дорнод аймгийн “Хамтарсан багийн гишүүдийн чиг үүрэг, хамтын ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
✅ Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх;
✅ Урьдчилан сэргийлэх;
✅ Кейс менежментийн талаар арга зүй эзэмшүүлэхэд оршино.
2023/09/28
Хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явагдаж буй "Хичээл эхэллээ" арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчмын зам, уулзвар, гарцуудад 8 чиглэлд ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР-ын алба хаагчидтай хамтран хөдөлгөөн зохицуулалт хийлээ. Мөн зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарах талаар хүүхэд багачуудад анхааруулж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх чиглэлээр санамж зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт өгч ажиллалаа. 
Хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэе!
2023/09/01
Энэхүү чуулганд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн залуучуудын төлөөлөл дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцож, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх юм. 
Тухайлбал, 
1.Эрх зүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлэх нөлөө:– “Их Монгол” танхимд 
2.Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл – “Үндсэн хууль” танхимд 
3.Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа -  “Их засаг” танхимд 
4.Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх асуудал – Их эзэн “Чингис хаан” танхимд
5.Залуучуудын ур чадвар, энтрепренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санаачилга – “Жанжин” Сүхбаатар танхимд тус тус зохион байгуулна.
2023/08/25

Зөвлөмж зөвлөгөө

Агентлагын мэдээ

2024/01/23
2024/01/23
2024/01/22
2024/01/18
2024/01/18
2024/01/18
2024/01/15
Асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журамд санал авч байна
2024/01/15

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 30
ЭНЭ 7 ХОНОГ 212
ЭНЭ САР 141
НИЙТ 21132

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Дорнод аймаг, Хэрлэн сум, 4-р баг, 1

Холбоо барих:
Утас: 70584455
Цахим шуудан: dornod@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2023 он. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.