УРЛАХУЙН ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

SAM_8642(3)Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Урлахуй дугуйлан нь сурагчдын зуны амралтыг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Нэгнийхээ хийсэн бүтээлээр нөгөө нь гангарцгаая” уриатайгаар зуны сургалтаа хичээллүүлж эхлээд байна.

Ажлын өдрүүдэд 9-1100 цагуудад зураг зурах сонирхолтой сурагчиддаа зориулж оригами буюу цаасан нугалмай хичээллэж байна. Цаасан нугалмайг зурагтай хослуулах нь хүүхдийн гарын мэдрэмж, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд ач тустай юм.

Мөн 14-1600 цагийн хооронд Handmade сургалтыг явуулж байна.

Тухайн сургалтанд хамрагдаж байгаа хүүхдүүд нь шүрэн урлал, цэцгэн урлал, сээтгэн урлал, чихмэл тоглоом зэрэг зүйлсээр өдөр бүр, хүүхэд бүхэн 1 бүтээлтэй болж байна.

SAM_8644(1)SAM_8670(1)SAM_8638(10)

Урлахуйн дугуйланд одоогоор 60 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм байна.

Зуны амралтын өдрүүдээрээ шинийг сурч, амралтаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хүссэн хүүхэд багачууд маань аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Урлахуй дугуйланд ирж бүртгүүлээрэй.

Холбоо барих утас: 91212628

Таны хуулийн мэдлэгт

HAPPY-CHILDREN2(5)

Монгол улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-ны өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг.Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн.

Энэ удаагийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Хүүхдийн баяр, дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, гэр бүлд хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх арга зүйг түгээх, олон нийтийн санал санаачилгыг гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын арга хэмжээнд хандуулахад чиглэгдэн удирдамж хөтөлбөр төлөвлөгөө гарган НОГООН ДЭЛХИЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ уриан дор аймгийн Тусгаар тогтнолын талбайд хөл хөдөлгөөнтэй тэмдэглэгдэн өнгөрлөө.

Дорнод аймгийн Засаг даргын А/117 тоот захирамжийн хүрээнд гэр бүлийн бүх гишүүдэд байгалиа хайрлан хамгаалахын ач холбогдлыг сурталчлан таниулах, хамтач үзлийг төлөвшүүлэх, эцэг эх асран хамгаалагч нарыг хүүхэддээ цаг зав гаргаж хэвшүүлэхэд уриалан зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хүүхдийн баярын өдрийн арга хэмжээнд 2-11 насны хүүхдүүдийг оролцуулсан “Мөрөөдлийн хотхон”, “Оюунлаг хүүхэд” хотхон , “Бид биелнэ” хотхон, “Хүүхэд-Эрдэнэ” хотхон, “Ногоон хотхон”, “Хүүхдийн ертөнц” хотхон,“Их шидтэн” зэрэг нийт 7 хотхон хүүхэд багачуудынхаа баяр дээр баяр нэмэн ажиллалаа.

“Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар “Сэргэлэн багачууд” цэцэрлэг, “Хүүхдийн дотны анд”-аар Хаан банкны дорнод дахь салбарын захирал Б.Түмэнзаяа, “Хүүхдээ дээдлэгч байгууллага”-аар аймгийн Морин спорт уяачдын холбооны Дорнод дахь салбар зэрэг байгууллагууд тодорлоо.

Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй этгээд нь дараах эрхтэй.
Насанд хүрээгүй гэрчийг байцаахдаа дараахь хүмүүсийн аль нэгийг заавал байлгана.
– хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/
– төрөл садангийн хүн
– сурган хүмүүжүүлэгч

Насанд хүрээгүй хүмүүсийг цагдан хорьсон бол хууль ёсны төлөөлөгч /эцэг эх, асран хамгаалагч/ өмгөөлөгчид нь 12 цагийн дотор утсаар болон биечлэн мэдэгдэнэ.

Баривчлагдсан ба цагдан хоригдсон насанд хүрээгүй хүмүүсийг насанд хүрэгчдээс тусад нь байлгана.

Насанд хүрээгүй хүмүүсийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх хугацаа 18 сараас хэтэрч болохгүй.

Насанд хүрээгүй хүмүүс насанд хүрэгчидтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийг нь тусгаарлан шалган шийдвэрлэнэ.

Хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой
хуулийн заалтуудаас

Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан шийдвэрлэнэ. /Монгол улсын эрүүгийн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 376 дугаар зүйл/

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүний хяналтад өгөх /Монгол улсын Эрүүгийн хуулийн 69 зүйлийн 1.3/

Хүүхдийн төлөө байгууллага, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан ажилтан эрх нь зөрчигдсөн хүүхдийг төлөөлөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон холбогдох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, зайлшгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахуулахаар Засаг дарга, төрийн байгууллагад гомдол гаргана. /Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 24-р зүйл/

Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй./Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 27-р зүйлийн 2-р заалт/

ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
Хүүхдийн эрх хамгаалал, ээлтэй орчны чиглэл эрхлэх нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандана уу.

Таны болон таны ойр дотны насанд хүрээгүй хүүхэд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдсон бол ХГБХХэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандана уу? Бид танд дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Хүүхдийн эрхийн асуудлаар хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх
  • Шүүхээс хорих ял хойшлуулахыг хүссэн хүсэлт гаргуулах
  • Хүүхдийн зөрчигдсөн эрхийн талаар мэдээллийг бичгээр хүлээн авч шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх, холбогдох байгууллагад холбон зуучлах
  • Эрх нь зөрчигдсөн хүүхдийг төлөөлөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон холбогдох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавих

ДОРНОД АЙМГИЙН ХҮҮХДИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭМТ ХЭРЭГ, ХЭВ ЖУРАМ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Л.АМГАЛАН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хөл хөдөлгөөн дүүрэн байлаа

Монгол улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-ны өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг.Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн.
182931_130285893837460_241841221_n[1](2) 249173_130285613837488_185232360_n[1](7)

Энэ удаагийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Хүүхдийн баяр, дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, гэр бүлд хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх арга зүйг түгээх, олон нийтийн санал санаачилгыг гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын арга хэмжээнд хандуулахад чиглэгдэн удирдамж хөтөлбөр төлөвлөгөө гарган НОГООН ДЭЛХИЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ уриан дор аймгийн Тусгаар тогтнолын талбайд хөл хөдөлгөөнтэй тэмдэглэгдэн өнгөрлөө.

Дорнод аймгийн Засаг даргын А/117 тоот захирамжийн хүрээнд гэр бүлийн бүх гишүүдэд байгалиа хайрлан хамгаалахын ач холбогдлыг сурталчлан таниулах, хамтач үзлийг төлөвшүүлэх, эцэг эх асран хамгаалагч нарыг хүүхэддээ цаг зав гаргаж хэвшүүлэхэд уриалан зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хүүхдийн баярын өдрийн арга хэмжээнд 2-11 насны хүүхдүүдийг оролцуулсан “Мөрөөдлийн хотхон”, “Оюунлаг хүүхэд” хотхон , “Бид биелнэ” хотхон, “Хүүхэд-Эрдэнэ” хотхон, “Ногоон хотхон”, “Хүүхдийн ертөнц” хотхон,“Их шидтэн” зэрэг нийт 7 хотхон хүүхэд багачуудынхаа баяр дээр баяр нэмэн ажиллалаа.

“Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар “Сэргэлэн багачууд” цэцэрлэг, “Хүүхдийн дотны анд”-аар Хаан банкны дорнод дахь салбарын захирал Б.Түмэнзаяа, “Хүүхдээ дээдлэгч байгууллага”-аар аймгийн Морин спорт уяачдын холбооны Дорнод дахь салбар зэрэг байгууллагууд тодорлоо.

Ерөнхий зохион байгуулагчаар Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, хамтран зохион байгуулагчаар Боловсрол соёлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Хөгжимт драмын театр, Хэрлэн сумын ЗДТГ, Соробан сампингийн холбоо, Хишиг супермаркет, EF сүлжээ дэлгүүр, ЕБС-ийн эко клубууд, скаут хүүхдүүд ажиллалаа.