“ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Уг арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний 327-р ангийн бие бүрэлдэхүүн, “Адуунчулуун” ХХК-ний ажилчдад Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч У.Уранцэцэг “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” нь сэдвээр, Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Д.Дашхүү “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, ГБХЗХГ-ын ЗХТ-ийн Сургалт хариуцсан ажилтан Э.Мөнхтунгалаг “Жендэрийн тухай ойлголт” сэдвээр нийт 210 албан хаагчдад тус тус мэдээлэл хүргэж, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
ДОРНОД АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

#ГЭР_БҮЛИЙНХЭЭ_ТӨЛӨӨ
#ОЙЛГОЁ_ХҮНДЭЛЬЕ

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 30 жилийн ой, Хүүхдийн эрхийг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. Хуралдаанд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон зөвлөлийн гишүүд, Сумдын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Сумын засаг дарга нар бүрэн оролцлоо.
Аймгийн ГБХЗХГ-аас 2019 онд “Сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан баг, Хүүхдийн элчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг танилцуулав. Мөн Боловсрол соёл, урлагийн газраас “Хүүхдийн хамран сургалт, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл”, Эрүүл мэндийн газраас “Хүүхдийн эрүүл мэндийн байдал, хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл”-ийг тус тус танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал солилцлоо.

#International_volunteer_Day буюу Олон улсын сайн дурынхны өдрийн мэнд хүргэе.👏👏👏


#Залуучуудыг_сайн_дурын үйл ажиллагаанд холбон зуучлах, Сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой тус клуб маань байгуулагдаж нийт гишүүдтэй 14 хоногтоо 1 удаа уулзаж төлөвлөгөөний дагуу үйл ажилгааг тогтмол зохион байгуулж байна.
#Сайн_дурын_ажил_бол_нийгмийн_хөгжлийн_түлхүүр

#СЭТГЭЛ_ЗҮЙЧ_ЗӨВЛӨЖ_БАЙНА🤝🎧🎧🎧

ПОДКАСТЫН АНХНЫ ДУГААРЫГ СОНСОГЧ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭХЭД БЭЛЭН БОЛООД БАЙНА✔️

АНХНЫ ДУГААРААР АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА, СЭТГЭЛЗҮЙЧ Э.ЖАВХЛАН ОРОЛЦОЖ, СОНСОГЧ ТА БҮХЭНД СЭТГЭЛ ЗҮЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХ БОЛНО

МАНАЙ ПОДКАСТУУД ЦУВРАЛААР ТА БҮХЭНД ХҮРЭХ БОЛНО

ТА БҮХЭН ЦААШИД СЭТГЭЛ ЗҮЙН ЯМАР ТӨРЛИЙН СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ХҮСЧ БАЙГАА ТАЛААР СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ?📝📝

ПОДКАСТЫН ЧИГЛҮҮЛЭГЧ:
Г.СУГАРЗААН

“ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” АРГА ХЭМЖЭЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨРНӨЖ БАЙНА

НҮБ-ын санаачилгаар Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсоох зорилготой юм.

Уг арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн онцгой байдлын газрын 80 гаруй ажилчид хаагчид, Хилийн 0132-р ангийн 55 ажилчид албан хаагч нарт сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

#ГЭР_БҮЛИЙНХЭЭ_ТӨЛӨӨ
#ОЙЛГОЁ_ХҮНДЭЛЬЕ