“ЭЦЭГ, ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, ОРОЛЦОО” ӨДӨРЛӨГ ДОРНОД АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эцэг, эхчүүдийг оюутан суралцагчдын суралцаж буй орчин, сургуулийн үйл ажиллагаатай танилцуулах, цаашид сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхийн зөвлөл байгуулж үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор “ЭЦЭГ, ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, ОРОЛЦОО” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекцийг нийт 100 гаруй эцэг, эхчүүдэд уншиж, тэдэнтэй санал, бодлоо солилцлоо.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

“ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” АЯН ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Уг арга хэмжээний хүрээнд Шүүхийн Тамгын газар 30 гаруй, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 20 гаруй , “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын 80 албан хаагчдад Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч У.Уранцэцэг “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” нь сэдвээр, “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, ГБХЗХГ-ын ЗХТ-ийн Сургалт хариуцсан ажилтан Э.Мөнхтунгалаг “Жендэрийн тухай ойлголт” сэдвээр нийт 130 гаруй албан хаагчдад тус тус мэдээлэл хүргэж, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
ДОРНОД АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

#ГЭР_БҮЛИЙНХЭЭ_ТӨЛӨӨ
#ОЙЛГОЁ_ХҮНДЭЛЬЕ

✔️✔️✔️БАЙГУУЛЛАГЫН ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙГ ШАЛГАРУУЛНА



📝2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг 2019 оны 12-р сарын 15-ны дотор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болон dornod@fcy.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7058-4455, 8876-4667

АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН “АХАА ТАМХИА ЧИХРЭЭР СОЛИХ УУ” ТӨСӨЛ ШАЛГАРЛАА

Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний (2018-2019он) 3.1.3 дахь заалтад туссан “хүүхдийн хөгжил оролцооны хүүхдийн өөрөө удирдах байгууллага, оролцооны клубын үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн оролцох үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах арга хэмжээ зохион байгуулах” ажлын хүрээнд “Ахаа тамхиа чихрээр солих уу” төслийн нэг хэсэг болох LOTUS EVENT зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь зурах урлагаар дамжуулан үе тэнгийхнээ аливаа гэмт хэрэг, зөрчил, хорт зуршлаас ангид байлгах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж 20 сурагч хамрагдлаа.

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” АРГА ХЭМЖЭЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨРНӨЖ БАЙНА

Тус арга хэмжээний хүрээнд “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ – ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ” уриан дор иргэд, олон нийтэд мэдээлэл сурталчилгааг хүргэх #Өдөрлөг арга хэмжээг “Тана” худалдааны төв болон “Хэрлэн номин бизнес төв”-д зохион байгуулж, 600 гаруй иргэд олон нийтийг үйл ажиллагаандаа нэгтгэн #Хүчирхийллийн #хажуугаар #дуугүй #өнгөрөхгүй хэмээх амлалтад гарын үсэг зурууллаа.

#ГЭР_БҮЛИЙНХЭЭ_ТӨЛӨӨ
#ОЙЛГОЁ_ХҮНДЭЛЬЕ

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

ДОРНОД АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”-ИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ОРОЛЦООГ ДЭМЖИХ “ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” ТӨСӨЛ ШАЛГАРЛАА

Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний (2018-2019он) 3.1.3 дахь заалтад туссан “хүүхдийн хөгжил оролцооны хүүхдийн өөрөө удирдах байгууллага, оролцооны клубын үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн оролцох үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах арга хэмжээ зохион байгуулах” ажлын хүрээнд ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил оролцоог дэмжих “ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” төсөл шалгарч Хүүхэд бүрийг , тэдэнд нэг өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлэх, авъяасыг нээх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, нийгмийг бүрдүүлэн нийгэмшүүлэх зорилгоор АХА /асуулт хариулт/,Гар зургийн тэмцээн, Караоке /дууны тэмцээн/ зохион байгуулж тус төвийн нийт 25 хүүхэд хамрагдлаа.