ТАНИЛЦУУЛГА

Түүхэн товчоо:

  • 1986 онд Хүүхэд, залуучуудын соёл хүмүүжлийн төв /Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдсан төвийн барилгыг 11 сарын 22-ний өдрийн 59 тоот актаар хүлээн авсан/
  • 1991 онд  Хүүхдийн төлөө төв /БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 07 сарын 05-ны өдрийн 205 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 сарын 13-ны өдрийн 89 дүгээр тогтоол/
  • 2008 онд Хүүхдийн төлөө хэлтэс /МУ-ын Засгийн газрын 67 дугаар тогтоол/
  • 2012 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /МУ-ын Засгийн газрын 10 сарын 22 өдрийн 32 дугаар тогтоол/
  • 2016 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  /МУ-ын Засгийн газрын 08 сарын 03 өдрийн 09 дүгээр тогтоол/

 

Эрхэм  зорилго: 

        Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжсэн төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтыг  хангаж, хүүхдийн эрхэд суурилсан хөгжил хамгааллын цогц үйлчилгээг төлөвшүүлэхэд оршино.

 Алсын хараа:

         Хүүхдийн эрхэд суурилсан хөгжил, хамгааллын цогц үйлчилгээний сайн загварыг бий болгож, Үндэсний түвшинд манлайлна.

Үндсэн чиг үүрэг:

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх төр,орон нутгийн бодлого шийдвэрийг Хүүхдийн эрхийн Конвенц болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, МУ-ын хууль тогтоомжид нийцүүлж, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээг удирдан чиглүүлэх
  • Хүүхэд, залуучуудын хүсэл сонирхол, хэрэгцээнд суурилсан хөгжлийн шаталсан хөтөлбөртхамруулах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжил хамгааллын үйлчилгээний хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж, чанартай, шуурхай, үр дүнтэй үйлчилгээг хөгжүүлэх
  • Хамгаалал шаардлагатай хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудыг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээг төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх
  • Орон нутгийн хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх

 

 

 

Хариулт үлдээх