ОНЦГОЙ НӨХЦӨЛ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ


БАЙГУУЛЛАГЫН ДАРГА 0-10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЛБАН ХААГЧДЫГ БОГИНОСГОСОН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Шинэ коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчний үед хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан байгууллагын 0-10 хүртэлх насны хүүхэдтэй албан хаагчдыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд богиносгосон цагаар ажиллуулах тухай тушаалыг гарган, мөрдөж эхэллээ

ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, СОНОР СЭРЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЦГЭЭЕ

“АННА ХОМЕ” АСРАМЖ, ХАЛАМЖИЙН ТӨВ ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Анна Хоме” асрамж, халамжийн төв нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь 2019 оны 5-р сард галт өртөж, төвийн олон хүүхдүүд амьдрах орон гэргүй болсон харамсалтай үйл явдал тохиолдсон хэдий ч өнөөдөр буюу 2020 оны 01-р сарын 29-ний өдөр Төр засаг, олон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэг, туслалцаа, сэтгэлийн дэмээр “Мөрөөдлийн байшин”-гаа сүндэрлүүлэн хүлээн авч, Хүүхдүүд маань баяр хөөр дүүрэн байна. ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

“МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ” ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН ШИЛДЭГ 25 СУРАГЧ ШАЛГАРЧ ЦААШИД ЭНЭХҮҮ ТӨСӨЛД ХАМРАГДАХ ЭРХТЭЙ БОЛЛОО.

Хүүхдийн эрхийг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь зорилтот жилийн хүрээнд “МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ” зорилтот төсөл 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 03 дугаар сар хүртэл бүтэн хагас жилийн хугацаанд хэрэгжих юм.

Энэхүү зорилтот төсөлд ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчид оролцох бөгөөд #нэгдүгээр шатны шалгаруулалтад 8 сургуулиас 300 гаруй эссэ хүлээн авсан.

#Хоёрдугаар шатанд ГБХЗХГ-аас эссэ шүүх баг томилогдон шилдэг 70 эссэг шалгаруулсан.
#Гуравдугаар шатанд нийт 60 сурагч эссэгээ илтгэх хэлбэрээр танилцуулан 25 сурагчийг шалгаруулж цаашид энэхүү төсөлд хамрагдах эрхтэй боллоо.

“Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”

“Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу 2018 онд магадлан итгэмжлэл авсан, хуулийн этгээдийн хугацааг сунгах, 2020 онд шинээр магадлан итгэмжлэлд орох хуулийн этгээдийн материалыг хүлээн авч байна.
Иймд 2 ба түүнээс дээш жил тогтвортой хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны дотор тус газарт холбогдох материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Холбогдох утас 99044910

АМЬДРАХ УХААНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

ЗХТ-ийн Сургалт хариуцсан ажилтан Э.Мөнхтунгалаг УБТЗ “БАЯНТҮМЭН ТАСАГ”-ийн ажилтан, албан хаагчдад “СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЯНАХ” нь сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтад нийт 80 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Тус сургалтыг сар бүр байгууллагатай зохион байгуулж байхаар боллоо.

Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт ажилчдадаа ажлын амжилт хүсье!

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ”-2020 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчилан таниулах, тэдний авьяас билгийг нээн хөгжүүлэх, улмаар ирээдүйн шатрын мастерыг бэлтгэх зорилгоор зохион байгуулагдаж буй аймгийн хүүхдийн шатрын аварга шалгаруулах зорилгоор “ЦОДГОР ХҮҮ-2020” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.

Тус тэмцээн нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2019 оны 12-р сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Уг тэмцээнд 4 насны ангилалаар нийт 220 гаруй хүүхдүүд оролцож, авхаалж самбаагаа уралдуулж байна.

Нийт тэмцээнд оролцогч хүүхдүүд дээ амжилт хүсье!

ДОРНОД АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР